Улаанбаатар хотоос 900км зайд байрлах байгалийн үзэсгэлэнт, Хөвсгөл аймгийн Ардгын ам, Хөвсгөл далайн эрэг дагуу байрлах манай бааз нь орчин үеийн шийдэл бүхий 240 хүнийг нэг дор хүлээн авах хүчин чадалтай бөгөөд зочдын хэрэгцээнээс хамааран үндсэн байшингуудаас гадна гэрүүдээс сонголт хийн амрах боломжтой.

Бид зочдынхоо тав тухтай амрах орчинг бүрдүүлж стандарт, хагас люкс байшин болон гэрүүдээр үйлчилж байна.

Орчин үеийн технологиор боловсруулсан Монгол үндэсний уламжлалт хоол, европ, ази хоолны өндөр зэрэглэлийн 130 хүний багтаамжтай Их гэр ресторанд та төрөл бүрийн коктейл, ундаа, үдийн цай ууж ахлах тогоочийн гарын хоолыг амтлан, байгалийн үзэсгэлэнг харж тав тухыг мэдрэх, тэмдэглэлт баяр ёслол, төгсөлтийн баяр зохион байгуулах боломжтой.

Гадна байшин нь цэвэр дүнзээр баригдсан тул байгалийн сайхан мэдрэмжийг төрүүлхээс гадна том зай талбайтай тул илүү тав тухыг мэдрүүлнэ. Монголын уламжлалт хэв маягийг шингээсэн байшин болон гэр нь 3-8 хүний багтаамжтай мөн боловсон ариун цэврийн өрөөг шийдсэнээрээ онцлогтой.

  • Караоке
  • Биллиард
  • Ширээний теннис
  • Хүүхдийн өрөө
  • Саун, Дүш
  • Одон орны судлал
  • Завь (каяак)
  • Сагсан бөмбөг
  • Гар бөмбөг
  • Морин аялал
  • ATV мото аялал
  • Дугуйн аялал
  • Нохойн чарга

Copyright © 2019. All right reserved.